iPad-д зориулсан сонинг News Corp бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

iPad-д зориулсан сонинг News Corp бүтээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Apple компанийн iPad планшетэд зориулсан анхны The Daily сонингийн танилцуулга Нью-Йорк хотод Лхагва гарагт боллоо. News Corp корпорацийн Тэргүүн Руперт Мердок энэхүү албан ёсны ажиллагаанд ирж, сонинг танилцуулсан байна.
    iPad планшетийн тоон формат бүхий сонин нь ер бусын дизайнтэй бөгөөд Руперт Мердокийн хэлж байгаагаар сонины уламжлалт форматыг хадгалж чадах аж. Түүнчлэн мэдээний агуулгыг чухалчилж байгаа тухай мэдээллийн мэргэжилтэн онцолсон байна.
    Өдөр бүр 100 хуудас шинэ материал сонинд тавигдах бөгөөд захиалагчид 14 центээр шинэ дугаар худалдан авах юм. Мөн захиалагчид фото зураг болон HD видео үзэх боломжтой гэнэ.

    Н.Тунгалаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж