Хогийн цэгээс хүүхдийн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Хогийн цэгээс хүүхдийн цогцос олджээ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэл хотын гэмт хэрэг эрүүгийн нөхцөл байдал галын аюул, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи хэтрүүлэн хэрэглэж журамлагдсан зэргийг эс тооцвол хүнд ноцтой гэмт хэрэг гарах нь харьцангуй бага тайван байсан гэж холбогдох албаныхан мэдэгдсэн.

Харин энэ сарын 2-н буюу битүүний өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн гялгар ууттай цогцос хогийн цэг дээрээс олдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 13-ын б байрны хажуугийн хогийн цэгээс өглөө 11 цагийн орчимд олдсон байна.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж