“Гурван охин” завгүй явна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

“Гурван охин” завгүй явна

“Гурван охин” хамтлагийнхан завгүй яваа сурагтай. Тэд сар шинийн дараа фэнүүддээ ардын дуунаас бүрдсэн болон поп дууны шинэ цомгоо хүргэхээ амласан. Тийм дээ ч тэд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэд хамгийн сүүлд “Stupid Boy” хэмээх шинэ дууныхаа клипийг гаргасан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэ талаараа “Гурван охин” хамтлагийн дуучин Соло хэлэхдээ “Бидний шинэ клипүүд ар араасаа гараад л байна. Ардын дууны цомгийн ажил, клипний зураг авалт гээд завгүй л гүйцгээж байна” гэв.
Сонирхуулахад тус хамтлагийг Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү продюсерлэнэ хэмээн хэвлэлээр мэдээлж байсан бөгөөд эхнийхээ “Зүрх чам руу” хэмээх хамтарсан уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргээд авсан. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн дуучин Анхмааг дуучин Б.Амархүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх шум ч олны дунд тархаад байгаа юм. Харин энэ тал дээр хоёр дуучны хэн хэн нь албан ёсны хариултыг өгөхгүй байгаа аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж