Арабын лидерүүд дараалан шинэчлэл хийхээр шамдав

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Арабын лидерүүд дараалан шинэчлэл хийхээр шамдав

Тунисийн хувьсгал ба уурлаж хилэгнэсэн ард түмэн нь ерөнхийлөгчийг ордноос нь гаргахаар шахаж байгаа Египетийн хувьсгал Ойрхи Дорнодын авторитар захирагч нарыг үнэнээсээ айлган чичрүүлж байна. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн араб лидерүүд ардчилсан өөрчлөлт хийхээр зарлан тунхаглав.
Египетийн буцалж буй хувьсгалаас болоод олон хүн хувьсгал нь хөдөлгөөний чухал хөдөлгүүр болж байгаа илүү өргөн хүрээний үйл явцыг анзаарсангүй. Бүс нутгийн үндсэн өөрчлөлтийн талаар яриа явагдаж байгаа юм. Барууны хэвлэлд болж буй хэрэг явдлыг “системийн хямрал” бүр цаашлаад “Америкийн Ойрхи Дорнодын төгсгөл” гэж нэрлэж байна.
Тунист “дэлбэрэлт” гарангуут л бусад орнуудын арабуудын толгойд нэгэн адил түлхүүрдэгч ажиллаж эхлэв. Эмир, вантангуудаас айдаг зууны айдас гэнэтхэн алга боллоо. Тунис нь анхдагч нь гэдэгт хэн нэгэн эргэлзсэнгүй.
Гэсэн ч Египетийн хувьсгал гэнэтийн хэрэг болов. Хосни Мубаракийн дэглэмийг хамгийн тогтвортой гэж тооцож байснаас л тэр. Зохион багуулалттай сөрөг хүчин тэнд байгаагүй, тусгай албаныхан нь тэрслүү санааг шууд дараад авна. Америкийн мөнгөөр шинэчлэгдсэн арми нь Засгийн газрын найдвартай түшиц гэгдэж байв. Олон улсын төвшинд Египетийн тэнгэр цэлмэг байлаа. Эдийн засаг нь сулхан байсан ч хурдан эрчимтэй хөгжиж байв.
Египетийн хувьсгалыг орон нутгийн тусгай албад нь гадаадын тагнуулчид, цэцэн мэргэн  шинжээчид бүгд л “нойрмоглоод” өнгөрөөсөн билээ. Энэ нөхцөл байдал нь Арабын ертөнцөд тэргүүлэх байр суурьтай оронд үүссэнээр олон захирагч нарт сургамж боллоо.
Тэр мэдрэмж шууд ирээгүй л дээ. Мубарак зайлаад өгнө гэдэгт бас  л итгэмээргүй байсан байх. Түүний бүрэн эрхээ дуустал сууж чадахгүйг ойлгосон араб лидерүүд засгийнхаа төлөө айдастай болон түүнээс гарах замаа хайж эхэллээ.
Айдас нь ч ор үндэсгүй зүйл биш. Иордан, Алжир, Сири, Йеменд өөрсдийн хувьсгалчид хурдан гарч ирээд Тунис ба Египетийн замналыг улсдаа хийхээр шийдэцгээж байна. Тэр бол тоглоом биш.
Хамгийн түрүүнд Иорданийн ван II Абдалла үүнийг ойлгоод хөдлөв. Гудамжинд өөрчлөлт шаардсан хүмүүс гарч ирэнгүүт тэрээр Засгийн газраа огцруулаад шинэ танхим өөрчлөлтийг хийнэ гэж амлав. Иорданы ван их зөнчөөс  өөрийн овгоо авч яваа болохоор түүнийг исламууд ч хэн ч огцруулах гээгүй. Гэхдээ л Засгийн газрын эсрэг үймээн дэгдэх магадлалтай байсан учир ван угтаад өөрийн арга хэмжээг авлаа.

Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авсан хоёр дахь хүн нь улс орноо 32 жил захирсан Йемены дарангуйлагч Али Абдулла Салех болов. Тэрээр 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэлээ. Йемен өөрөө  арабын хамгийн ядуу орны нэг ба самуунтай орон. Хоёр ч салан тусгаарлах сөргөөлдөөнтэй, “Аль-Каида”-гийн гол бааз  гэгддэг. Йеменчүүдийн гарт зэвсэг их байгаа учир тэнд Египетийнхэн шиг чулуугаар шидэлцэхгүй нь тодорхой. Гэсэн ч жагсагчид үйлдлийнхээ амтанд ороод Салехийн “хөтөлгөөнд” орохгүй гэсэн учир тэнд Египет давтагдах болж байна.
Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг унагана гээд нутгийн “үл зөвшөөрөгчид” энэ сарын эхээр төлөвлөөд хүмүүсийн энэ 4-5-нд парламентын байрны өмнө жагсахыг уриалсан байлаа. Тэд шинэчлэлийг шаардаж байна. Асад хэрэг явдал хэрхэн өрнөхийг хурдан ойлгоод орон нутгийн болон барууны хэвлэлээр дамжуулан улс төрийн шинэчлэлийг амлаад ядууст зориулж 250 сая ам.долларын тусламж өгөхөөр шийдсэнээ хэлэв. Энэ нь үр дүнтэй болсон бололтой, энэ өдрүүдэд тэнд жагсаал хийх хүн гарсангүй.  Гэхдээ байдал хэрхэн эргэхийг хэлэхэд бэрх.
Ард түмнээ санасан араб лидрүүдээс Алжирийн ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика одоохондоо сүүлчийн хүн нь болоод байна. Египетийн жишгээс гадна хэд хэдэн хотод нь жагсаал болж, олны нүдэн дээр зулын гол болно гэсэн арваад хүн гараад ирэв. Бутефлика хэсэг бодоод 19 жил үргэлжилсэн онц байдлыг цуцлан улс төрийн намуудын лидерүүд радио, телевизээр ярьж болно гэж зөвшөөрчээ. Нийслэлээс бусад газарт тайван жагсаал хийхийг чөлөөтэй гэлээ.
Арабын лидерүүд гэнэтхэн ардчилсан өөрчлөлд орж байгаа ньТунисийн Зин эль-Абидина Бен Алийн хувь заяаг давтахгүй гэснээс л тэр байх.
Төрөлт их байгаагаас араб оронд сайхан амьдарч болохыг мэдэрсэн залуус ихээр бий болжээ. Тэдэнд талхны үнээс гадна өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, гадаадаар аялан нүд тайлж, бизнес хийх сонирхол байна. Хуучинсаг отгийн нийгэмлэг тэдний хүссэнийг өгч чадахгүй бөгөөд Тунис, Египетийн жишиг дэглэмийг сольж болохыг сургаж байна.
Ийм хандлага дорнын захирагч нараас гадна Барууныхныг  түгшээж байна. Тиймээс ч тэд байдлыг ажиглах хэмжээнд байгаа юм.

Алжирийн үймээн
Сүүлийн хэдэн арван жилд бүс нутагт тогтвортой байдлыг хангах систем ажиллаж байсан юм. “Стратегийн түнш” гэж Вашингтоны нэрлэж байсан дарангуйлагч нар бурууныг нефтиэр хангаж оронд нь тэд зэр  зэвсэг, төвийг сахисан олон улсын өргөн хэмжээний дэмжлэгийг авч байлаа. Аль алин нь сэтгэл дүүрэн л байсан юм. Гэхдээ одоо хувьсгал хийж буй хүчин Америкийн эсрэг хандлагатай байна. Тэд өөрсдийн дарангуйлагч нараа Вашингтоны тоглоомын хүүхэлдэй нар гэж байв. Египет гэхэд л жил бүр америкчуудаас бүтэн хагас тэрбум долларын зээл авч армиа бэхжүүлж байлаа.
Америкчуудын түншүүдэд байдал ноцтой байхад “хорлонгийн тэнхлэгт” багтсан Сири тэсээд л байна. Каддафийн 40 жилийн ноёрхолтой Ливид ч байдал тайван л байна. Иранд араб орон биш ч гэсэн өнгөрсөн жилийнхээ хувьсгалыг хатуухан дараад авсан билээ. Ерөнхийдөө Ойрхи Дорнод өөрчлөлтийн босгон дээр байна. Тэр өөрчлөлтөөс тэднийг хэрхэн гарахыг хэлэх аргагүй. Мэдэгдэхгүй асуудал  л айдас төрүүлдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж