Монголбанк арилжаанд оролцохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Монголбанк арилжаанд оролцохоос татгалзав

Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанк валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Долоо хоногт хоёр удаа болдог тус дуудлага худалдааны өнөөдрийн арилжаагаар Монголбанк арилжаанд оролцохоос татгалзсан байна.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах, худалдан авах саналыг Монголбанкинд ирүүлжээ. Харин валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй ажээ.
Өнөөдрийн байдлаар Төв банкнаас тогтоосон албан ханшаар ам.доллар 1251,86 төгрөг байгаа бол валют арилжааны цэгүүд 1254 төгрөгөөр аваад 1258-аар зарна гэсэн ханштай байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж