Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Алтны үнэ буурчээ

Өнгөрсөн долоо хоногт алт, мөнгө зэрэг үнэт металлын үнэ бага зэрэг буурсныг судлаачид сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн тухай гарч буй таатай мэдээ болон Евро-бүсийн өрийн хямрал намжиж байгаатай холбон тайлбарлаж байна. Ийнхүү ам.доллар, евро зэрэг гол валютын ханш бага зэрэг тогтворжиж байгаа нь хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогдох алтны эрэлтийг бууруулахад хүргэжээ. Дээрх үнийн уналтад нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл бол БНХАУ-ын инфляци хэт нэмэгдэхээс болгоомжилж тус улсын удирдлагуудын хэрэгжүүлж буй мөнгөний хумих бодлого гэдэг дээр зарим судлаачид санал нэгджээ.

Алтны үнэ нэгдүгээр сарын 17-нд нэг унци нь 1362,65 ам.долларын үнэтэй байсан бол 21-ний өдөр 1342,68  болон буурчээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж