Sony хакеруудад хуулийн хариуцлага тооцно

2011 оны 2 сарын 9

Sony компани PS3-ын кодуудыг хулгайгаар ашигласан хүн бүртэй хуулийн хариуцлага тооцох тухайгаа мэдэгдлээ. Sony компани хакеруудаас кодыг хамгаалахын тулд программ хангамжийн шинэчлэл хийсэн ч, шинэчлэгдсэн кодууд дээр хакерууд тэр дор нь ажилласан байна. Тиймээс хакеруудын эсрэг хуулийн хариуцлага тооцох явдал нь тоглоомын борлуулалтаас орж ирэх ашгийг нэмэгдүүлж, хулгайг таслан зогсооход нэмэр болно гэж үзэж байгаа ажээ. Энэхүү шинэ арга хэмжээнийхээ эхлэл болгож Sony компани 21 настай хакер болох Жеорж Хотзын эсрэг зарга мэдүүлж шүүхэд хандсан байна.

Б. Энхцэцэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна