Хайрын жүжгийн өдрүүд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хайрын жүжгийн өдрүүд нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ хоёрдугаар сард Гэгээн валентины өдрийг тохиолдуулан залууст зориулан “Хайрын жүжгийн өдрүүд”-ийг толилуулахаар болсон билээ. Өнөөдөр 19.00 цагт хайрын баярт зориулсан жүжгийн өдрүүд, мөнхийн хайрын дуулал “Гоо марал-2010” наадмын шилдэг шагналыг хүртсэн В.Хюго “Парисын дарь эхийн сүм”-ээр нээлтээ хийх гэж байна. Найруулагч Н.Наранбаатарын найруулсан энэхүү мюзикл жүжгийн гол дүр Эсмеральдод  гавьяат жүжигчин  У.Уранчимэг, Ква­­зи­­­ма­дод жүжигчин Г.Эрхэм­баяр, Фролло ламтанд ардын жүжигчин П.Цэрэндагва нар тогложээ. “Парисын дарь эхийн  сүм” мюзикл жүжгийн дуунуудын шүлгийг яруу найрагч Ш.Гүрбазар зохиожээ. Хайр сэтгэлийг төдийлөн ойшоодоггүй, аливааг өнгөн талаас нь хардаг, мөнгөөр бүхнийг хэмжих  шинэ нийгэмд төлөвшиж буй өнөөгийн залууст хүн болж төрсний утга учир хийгээд хүний гоо сайхан  сэтгэлд байдгийг ухааруулахыг зорьсон нь энэ жүжгийн онцлог юм. Эл жүжиг драмын театрын тайзнаа хоёрхон удаа тоглогдох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж