Мубарак баячуудын жагсаалтыг шахав

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Мубарак баячуудын жагсаалтыг шахав

Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак ба түүний гэрбүлийнхний хөрөнгийн нийт хэмжээ нь 70 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна

Мубаракийн гучин жилийн эрх барилт түүний гэр бүлийг дэлхийн хамгийн баяны нэг болгожээ. Эх сурвалж: AP Photo/Jalil Bounhar
Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө мөнгө сүүлийн өдрүүдэд арабын хэвлэлийн гол сэдэв болжээ. Хэрэв орон нутгийн сониноор гарч байгаа шинжээчдийн дүгнэлтэд итгэх юм бол Мубаракийн гэр бүлийнхний хөрөнгө 40-70 тэрбум ам.доллар болж байна. Харьцуулахад, Forbes сэтгүүлийн чансааны дэлхийн хамгийн баян хүн, Мексикийн магнат Карлос Слим Эллугийн хөрөнгө 53,5 тэрбум доллар юм.
Ойлгомжтой шалтгаанаар ерөнхийлөгчийн гэр бүлийнхний хөрөнгийн үнэлгээ нь ойролцоо бөгөөд ихэнх нь 10 жилийн өмнөх гэж Британийн The Guardian сонинд өгүүлжээ. Сул яриагаар Ойрхи Дорнодын дарангуйлагчийн гэр бүлийн хөрөнгийн ихэнх хэсэг Швейцари, Британи, Америк, Германы банкуудад эсвэл үл хөдлөх хөрөнгөд хийджээ. Мубаракийн хөрөнгийг хамгаалж байгаа зээл, санхүүгийн байгууллагуудад UBS, Bank of Scotland (Lloyds Banking Group-ийн), Credit Suisse зэрэг нэрлэгдэж байна.
Гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө нь дэлхий даяар: Лондон, Нью-Йорк, Лос-Анджелес, Париже, Мадрид, Дубай, Вашингтон ба Франкфуртад байгаа. Үүнээс гадна ерөнхийлөгчийн хамаатан садан тансаг орд харшийг Улаан тэнгисийн амралтын бүсийн Шарм-эль-Шейх, Хургадад эзэмшдэг. Энд өмнөх  захирагч нараас дамжин ирсэн өргөө, харш ороогүй.
Амжилтын түүх
Хосни Мубарак гэр бүлийнхээ асар их хөрөнгийн эхлэлийг 1973 онд Израильтай хийсэн дайны дараа Нисэх  хүчний маршал болоод тавьжээ. Тэр үед Мубарак цэргийн гэрээ хэлцэлд шийдвэр гаргах үүрэгтэй болсон юм.  The Guardian сонины асуусан шинжээчдийн өгүүлснээр тэр 1981 онд ерөнхийлөгч болтлоо гадаадынхантай хийсэн хөрөнгө оруулалтын төслүүдээс хувь хүртэж иржээ. Мөн улсын үйлдвэрүүдэд солилцоо ба захиалга хийх боломж нь түүний авлигын үүд хаалгыг нээж өгсөн байна.
Алжирийн «Аль-Хабар» сонины мэдээгээр Мубаракийн түнш гадаад компаниудын нийт орлого нь 15 тэрбум орчим  ам.доллар болж байна. Ойрхи Дорнодын асуудал дагнасан Даремийн их сургуулийн профессор Кристофер Дэвидсон сонинд өгүүлэхдээ Персийн булангийн ихэнх орнууд гадаадын хөрөнгө оруулагч нараас орон нутгийн үйлдвэрүүдэд 51 –ээс доошгүй хувийг өг хэмээн шаарддаг гэж хэлсэн байв. Египетэд тэр хувь нь 20 бөгөөд улстөрчдийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг ажээ.
Мубаракийн өөрийн хувь хөрөнгө нь янз бүрийн эх сурвалжаар 17–25 тэрбум ам.доллар ба түүний эхнэр Сюзанных нь таван тэрбум гэнэ. Египетийн хүүхдийн эмчийн охин Уэльст төрсөн 70 настай Сюзанна Мубарак Нх, нялхасын үндэсний зөвлөлд орж өөрийн буяны санаачлагаараа алдартай болсон байв. Хүмүүс муугаар хэлэх нь буяны сангийн ихээхэн мөнгө түүний халаасанд орсон гэдэг. Интернэтээс  Каирт баригдаж байгаа цэнгээний парк түүний нэрээр нэрлэгдсэн ба өнгөрсөн жилийн хавар ашиглалтад орно гэж бичигдсэн байгааг харж болно. Харин тэр төслийн цаашдын хувь заяа нь тодорхойгүй.

 Сюзанна Мубаракийн нэрэмжит паркийн бүтээн босголт. Эх сурвалж: grant-leisure.com
Эцгийн шийр хатаасан хөвгүүд
Хосни Мубаракийн хоёр хүү Жамаль ба Ала аль эрт тэрбумтнууд болцгоожээ. Зарим мэдээгээр Chili’s зоогийн газрын сүлжээний Египетийн салбарууд, Vodafone шуурхай оператор, Hyundai, Skoda дилерийн компаниуд, тансаг хороолол, гадаад, дотоодын буудлуудын сүлжээнд  тэдний хувь байгаа гэдэг. Дарангуйлагчийн хөвгүүд зэвсгийн найманд ч хүртэл оролцжээ. Хоюулаа санхүүгийн салбарт карьераа хийсэн гэнэ.
Бага хүү 47 настай Жамаль Мубаракийн хөрөнгө 10-17 тэрбум доллар. Жамаль улс төр хийж эрх баригч Египетийн ардчилсан намын чухал тушаалд байжээ. Их сургуулүиа дүүргээд тэрээр Египетийн Bank of America банкинд ажиллаж байгаад 1996 онд  Medinvest Associates компани байгуулжээ. Тэр үеэр Жамаль Лондонд очин Найтсбриж тансаг хороололд албан байрнаасаа холгүй таван давхар харшинд амьдарч байв. Одоо олон нийтийн үймээнээс Мубаракийн гэр бүл зугтан тэнд ирсэн бололтой. Тэднийг зугтаагүй гэж Египетийн дипломатууд хэлж байгаа.
Түүний ах Ала Мубарак найман тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хотуудын нэг Беверли-Хиллзийн  Родео-Драйв гэдэг дүүрэгт 2,1 тэрбумыг нь үл хөдлөх хөрөнгөд оруулсан аж.  Лос-Анджелес, Вашингтон ба Нью-Йоркт үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 60 сая  еврогоор хамгийн дэгжин хоёр дарвуулт онгоц худалдан авсан байв. Тэрээр дүүгээсээ ялгаатай нь улс төр сонирхож байсангүй.
Сөрөг хүчнийхний хамгаалалт
Каирын  Тахрир талбайд  эсэргүүцэл хийж байгаа хүмүүст зүгээр нэг эсэргүүц”эл хийх нь бас сонирхолгүй. Тэдэнд толгойгоо чулуун мөндрөөс хамгаалах хэрэгтэй болсон учир гэр ахуйн сав суулгаа хэрэглэж эхлэв. Тайван цагт нь хоолоо хийгээд идчихнэ. Байдал хүндэрвэл дуулга болгоод өмсчихнө. Ер нь хэрэгтэй эд байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж