Монгол бичгийн шинэ програмын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн шинэ програмын нээлт болно

БСШУЯ-нд  Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий  боловсролын сургуулиудад монгол бичгийг сургалтад ашиглах иж бүрэн программ хангамжийг хийж хувилан бүх аймаг нийслэлийн  ЕБС-иудад хүргэх арга хэмжээний нээлт  өнөөдөр 10,00 цагт болно. Энэхүү программ хангамж нь  өнгөрсөн оны  долдугаар сарын 1-нээс монгол бичгийг албан хэрэглээнд хэрэглэж эхлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Уг арга хэмжээнд Боловрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцох юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж