Цэцийн гишүүдийг томилж амжсангүй

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүдийг томилж амжсангүй

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг Ж.Амарсанаа нарын бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сарын 13-20-ны хооронд дуусгавар болсон.
Харин намрын УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг шийдсэнгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн орыг залгамжлах хүмүүсийн нэрсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дээд шүүхээс санал болгох юм.
Гэхдээ гишүүдийг томилохгүй удлаа гэхэд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа тасалдахгүй, өмнөх гишүүд ажлаа гүйцэтгэж байх ёстой. Шинээр хүн томилох хүртэл ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх нь хэвээр байх аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж