Жолоочийн цогцсыг гаргахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Жолоочийн цогцсыг гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймаг дахь “НИК” ХХК-ийн салбарын шатахуун тээвэрлэгч Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр, ХӨА 75-79 улсын дугаартай машинд 6510 литр А-80  шатахуун  ачиж   явсан  хоёр машин Хөвсгөл нууранд   живж жолооч Б амь насаа алдсан тухай өчигдөр мэдээлсэн. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах албанынхан нууранд хоёр цооног гаргаж, усны гүнд шумбах бэлтгэл ажлаа базаасан гэнэ. Тун удахгүй нууранд живсэн жолоочийн цогцсыг гаргаж авах юм байна. Осолдсон хоёр машины тээвэрлэж явсан шатахуун нуур руу асгараагүй бөгөөд  хоёр жолооч нь эсэн мэнд гарсан гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж