Живсэн автомашинууд нуур бохирдуулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Живсэн автомашинууд нуур бохирдуулахгүй гэв

Хөвсгөл
аймаг дахь “НИК” салбарын шатахуун тээвэрлэгч Урал маркийн ХӨА 92-01
улсын дугаартай машин Хөвсгөл нуурт живж жолооч  Б осолдлоо. Одоогоор
аймгийн Онцгой байдлын хэлтсийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг аврах
ажиллагаа явуулж буй аж. Аврах ажиллагаа явуулж буй багын ахлагч  Онцгой
байдлын хэлтсийн дарга Дээд ахмад Ш. Даваасүрэнгээс үүсээд байгаа
нөхцөл байдлын   талаар тодрууллаа.

-Осолд өртсөн жолоочийг гаргаж авсан уу?
-Осол
гарсан Рэнчинлхүмбэ сумын дөрөвдүгээр багийн нутаг “ Адуутын ам” гэдэг
газар буюу Хөвсгөл нуурт машинтайгаа живсэн Б-г нуурны гүнд 45 метр
газарт живснийг манай Онцгой байдлын хэлтсийн аврах  бүлгийнхэн олж
тогтоосон. Одоогоор цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна.
-Хэдийд энэ осол гарсан юм бэ, жолоочоос өөр бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн бий юу?
-Шатахуун
тээвэрлэгч ХӨА 92-01,  ХӨА 75-79 улсын дугаартай том оврын  хоёр
автомашин энэ сарын 08-ны өдрийн 14.00 цагийн үед 13 мянга орчим литр
шатахуун тээвэрлэж Мөрөнгөөс Цагааннуур суманд хүргэхээр явж байгаад
Рэнчинлхүмбэ сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Хөвсгөл
нуураар явж байгаад осолдож жолооч Б, Э нар эсэн мэнд гарч,  туслах
жолооч  Б нас барсан.
-Нуурын мөс цөмөрсөн гэж сонссон, яг ослын шалтгааныг тогтоосон уу?
-Чиглэлээ
өөрчилж явснаас нуурын мөс цөмөрсөн байж болзошгүй гэсэн урьдчилсан
таамаг байна. Яг ослын шалтгааны  эцсийн дүгнэлт гараагүй.
-Живсэн  
автомашинуудын шатахуун нуур руу асгарсан уу. Тэдгээр  шатахуун
тээвэрлэгч машинуудыг хэзээ гаргаж авах вэ. Удвал шатахуун асгарах
аюултай юу?

-Манай аврах албанынхан эхний ээлжинд осолдсон
хүний цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна. Дараагийн ээлжинд нуурын
гүнд живсэн хоёр автомашины шатахууныг соруулж авна.
-Шатахууныг соруулж авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй юу. Нуур бохирдохгүй гэх баталгаа бий юу?
-Мэргэжлийн
баг ажиллах учраас нуур руу бинзен асгарахгүй байх. Удахгүй машины
шатахууныг соруулж авах байх. Аймгаас нэмэлт баг ирж ажиллана.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж