Аялал жуулчлалын зөвлөлгөөн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын зөвлөлгөөн үргэлжилж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн Аялал жуулчлалын үндэсний төвд үргэлжилж байна. Яам, харъяа агентлагууд, 21 аймгийн БОАЖГ, 24 хамгаалалтын захиргаа, салбарын төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагын удирдлагууд үүнд оролцож байгаа юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй зөвлөлгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2010 оны үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, 2011 оны зорилт, төлөвлөгөөгөө хэлэлцэх аж. Мөн салбарын хэмжээнд зарласан "Усны жил"-ийн хүрээнд орон даяар зохион байгуулах үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн харъяа газруудын ажлын үр дүн, хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлуудаа ч ярилцах аж. Өнөөдөр хог хаягдлыг бууруулах, боловсруулах, дахин ашиглах 3R-ийн зарчим, Токиогийн тунхаглалыг хэрэгжүүлэх талаар тусгай хөтөлбөрөөр семинар зохион байгуулж, Нарангийн энгэр дэх ландфиллын аргад түшиглэсэн хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаатай оролцогчид танилцах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж