Google Twitter-ийг худалдаж авах уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Google Twitter-ийг худалдаж авах уу?

Интернэт эх сурвалжууд Twitter-ийг Facebook болон Google-ийн аль алинтай нь өөрийн компанийг худалдах боломжит үнийн саналд хүрэхээр хуралдаж байгаа талаар мэдээлж байсан. Интернэтэд мэдээлж байснаар Twitter-ийн зүгээс компанийхаа ханшийг 10 тэрбум ам.доллар гэж тогтоосон байна.
Ажиглагчдын дүгнэж байгаагаар  Facebook компани Twitter-ийн тогтоосон ханшны хэмжээний төлбөрийг төлнө гэдэг нь ихээхэн эргэлзээтэй тул, Google-ийг хамгийн боломжит хувилбар хэмээн үзэж байсан юм. Гэсэн хэдий ч Twitter-ийн гүйцэтгэх захирал Дик Костоло Twitter-ийг Google-д худалдах тухай хэлэлцэж байгаа гэсэн дээрх мэдээллийг няцаажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж