Marion Cotillard “Batman 3”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Marion Cotillard “Batman 3”-д тоглоно

Францын нэрт жүжигчин Marion Cotillard найруулагч Christopher Nolan-ы бүтээл  Batman-ы   шинэ анги “The Dark Knight Rises”-д тоглохоор болжээ. Тэрбээр Францын алдарт дуучин Edith Piaf-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “La Vie En Rose” хэмээх кинонд дуучин бүсгүйн дүрийг гайхалтайгаар бүтээж, 2008 онд Америкийн кино академийн дээд шагнал Оскарыг хүртэж байсан. Marion Cotillard жирэмсэн болсон тухайгаа өнгөрсөн сард зарласан ба ирэх дөрөвдүгээр сард төрөх юм.
Энэхүү мэдээг түүний хэвлэлийн төлөөлөгч Bryna Rifkin мэдээлсэн бөгөөд өдгөө 35 настай жүжигчин бүсгүй болон түүний найз залуу найруулагч, жүжигчин Guillaume Canet нар маш их баяртай байгаа хэмээн онцолсон байна. Энэ нь хосуудын хэн хэнийх нь хувьд анхных нь хүүхэд аж. Guillaume Canet нь өмнө нь жүжигчин Diane Kruger-тэй гэрлэж байсан ба тэд хүүхэдтэй болоогүй байхдаа салжээ.
Хосууд 2003 онд "Love Me if You Dare" хэмээх франц кинонд хамтран ажилласан ба хамтдаа амьдраад гурван жил болж байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж