“Тоттенхэм” дахин Миланд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Тоттенхэм” дахин Миланд ирлээ

Аваргуудын лигийн шилдэг 16 багийн эхний тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Өнөөдөр шөнө хоёр тоглолт болох бөгөөд Италийн “АС Милан” талбай дээрээ Английн “Тоттенхэм”-ийг хүлээн авна. Лондонгийн “Тоттенхэм” Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд эргэн ирлээ. Энэ талбай тэдэнд танил болсон гэхэд болно. Учир нь Харрин Реднаппын баг энэ тэмцээний хэсгийн шатанд “Интер Милан” багтай нэг хэсэгт орж, яг энэ талбай дээр 4:3 харьцаатай ялагдаж байсан удаатай. Харин “Тоттенхэм”-ийг одоо Милан хотын өөр нэгэн баг олох “АС Милан” хүлээж байна. Зүүн жигүүрийн хагас хамгаалагч Гарет Бэйл өнөөдрийн тоглолтод оролцохгүй. Уэльс залуугийн хувьд Сан Сирод “Интер Милан”-ы эсрэг хет-трик хийж байсан цаг саяхан. Нурууны бэртэлтэй байгаа түүнийг орлож, Нико Кранчяр талбайд гарах боломжтой. Кранчяр өнгөрөгч бямба гаригт “Сандерланд”-ын эсрэг, мөн түүний өмнөх тойрогт багтаа хожлын гоолуудыг авчирсан юм. Тэрбээр улирлын эхнээс л Гарет Бэйлд гарааны байрлалаа алдсан бөгөөд нийтдээ лигийн долоохон тоглолтод л оролцсон юм. Өнөөдөр “АС Милан”-ы эсрэг урд шугамд Петр Крауч, Жермайн Дефо нарын хослол гарах өндөр магадлалтай байна.  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж