Chanel брэндийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Chanel брэндийн нээлт боллоо

Дэлхийн олон алдартай брэндийг Монголд оруулж ирсэн Улаанбаатар их дэлгүүрт өчигдөр бас нэгэн хүндэтгэлт арга хэмжээ боллоо. Энэ удаа тус их дэлгүүрийнхэн дэлхийн №1 үнэртэн Chanel-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч болсноо зарлалаа. Энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээнд Chanel-ийн Ази номхон далайн бүсийг хариуцсан ерөнхий захирал ноён Eric Bale ирж оролцсон юм. Тэрбээр нээлтийн тууз хайчлах ёслолын үеэр нэг жил гаруйн өмнө Монголд анх ирж Улаанбаатар их дэлгүүртэй танилцаад энэ бол Chanel-ийг худалдах ёстой газар мөн юм байна гэж ойлгосноо дурсан энэхүү нээлтэд оролцож байгаадаа баяртай байгаа илэрхийллээ.

Улаанбаатар дэлгүүрт Chanel брэндийн тансан үнэртэй ус, арьс арчилгааны гайхамшигт бүтээгдэхүүнүүд болон дэлхийн бүсгүйчүүдийн тансаг хэрэглээ болсон энгэсэг, будаг тэргүүтнийг худалдаалж байгаа юм. Гайхамшигт Chanel-ийг Монголдоо урин залсан Улаанбаатар их дэлгүүрийн захирал хатагтай Э.Мөнгөнцэцэг Монголчууд бол идээний дээдийг эдэлж, эдийн дээдийг хэрэглэх ёстой хүмүүс гэж онцлоод дэлхийн №1 брэндийг монголчууддаа хүргэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Дэлхийн гангачуудын хэрэглэдэг нэрт брэндийн нээлтийн ажиллагаанд Монголын гоо бүсгүйчүүд, урлаг соёлын одод, бизнесмэн, бизнес-хатагтай нар хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, топ модель Д.Болормаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Гандирс” компанийн захирал, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулуун, УИХ-ын гишүүн Д.Зоригтын охид, “МАК”-ийн захирал Т.Нямтайширын охин, “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий гээд олон зочид ирсэн байлаа.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж