Шинэ iPhone 4 инч дэлгэцтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шинэ iPhone 4 инч дэлгэцтэй болно

Интернэт эх сурвалжууд Apple-ийг шинэ үеийн iPhone өмнөх загвараасаа ялимгүй том дэлгэцтэй болж магадгүй тухай мэдээлжээ. Одоог хүртэл үйлдвэрлэгдэж байсан iPhone-ийн бүх загварууд тогтсон стандарт буюу 3.5 инчийн дэлгэцтэй байжээ. Харин удахгүй шинээр үйлдвэрлэгдэж эхлэх шинэ үеийн iPhone нь өмнөхөөсөө харьцангуй том буюу 4.7 инчийн дэлгэцтэй болох юм.

Түүнчлэн Apple iPhone-ийн дэлгэцийг зөвхөн томруулаад зогсохгүй бусад дизайны шийдлүүдийг ч өөрчилж магадгүй байна. Техник хангамжийн хувьд энэ удаа смартфоны зайг илүү урт хугацаанд цэнэгээ барих боломжтой болгохоор ажиллаж байгаа гэнэ. Эцэст нь хийхээр төлөвлөсөн хамгийн чухал өөрчлөлтүүдийн тоонд Apple iPhone-оо GSM, CDMA сүлжээг аль алинд нь тохирдог болгох зорилт орж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж