Орхон голын мөс цөмөрч иргэд живэх дөхжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Орхон голын мөс цөмөрч иргэд живэх дөхжээ

Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутагт өчигдөр 20.00 цагийн үед мөс цөмөрлөө гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Орхон гол дээгүүр 67-20 УБИ дугаартай Bongo ачааны машин явж байтал гэнэт мөс цөмөрсөн гэнэ. Машинд гурван иргэн явж байсан бөгөөд богино хугацаанд живж эхэлсэн гэнэ. Иргэд яаралтай машинаасаа гарч дуудлага өгсөн юм байна.  Аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлэг гарч живсэн машиныг  татаж гаргахаар ажиллаж байна гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдэгдлээ.Урин цаг ирж байгаа энэ үед томоохон гол, нуур дээгүүр явахдаа анхаарал болгоомжтой байж, зориулалтын гармаар гарахыг сануулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж