МАХН-ын эсрэг утгатай ухуулга наажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

МАХН-ын эсрэг утгатай ухуулга наажээ

Өчигдөр Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөний жагсаал болж байна гэсэн мэдээлэл сэтгүүлчдэд тарсан. Харин энэ талаар сэтгүүлчид мэдээлэл авахаар Сүхбаатарын талбайд очсон боловч ямар ч иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан болоогүй байсан юм. Харин жанжин Д.Сүхбаатарын хөшөөг шинэчилж байгаатай холбогдуулан барьсан хашааг тойруулан МАН, МАХН-ын эсрэг утга агуулга бүхий томоохон хэмжээтэй ухуулга хуулгууд наасан байсан. Харин эдгээр ухуулгыг наасан хүн хэн болох нь тодорхойгүй байлаа. Харин хэсэг хугацааны дараагаар хашаанд наасан МАН, МАХН-ын эсрэг утга бүхий бичигтэй хуулгыг хэн нэгэн хуулж авсан байлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж