Lady Gaga шилдгийн жагсаалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Lady Gaga шилдгийн жагсаалтыг тэргүүллээ

Өнгөрсөн ням гаригт болсон Грэммийн наадмаас гурван шагнал хүртсэн дуучин Lady Gaga-гийн шинээр гаргасан "Born This Way" сингл ихээхэн хэл ам дагуулсан ч  billboard-ын шилдэг синглийн жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү дууг 1989 онд гарч байсан дуучин Madonna-гийн "Express Yourself" нэртэй хит дуутай адилхан хэмээн мэргэжилтнүүд үзээд байгаа ч дуучин Madonna ямар нэгэн зарга хийхгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Уг сингл гурав хоногийн дотор iTunes-ээс 450 мянган хувь татагдсан ба радиогоор 4,602 удаа цацагдсан аж. "Born This Way" сингл нь ирэх тавдугаар сард худалдаанд гарах цомогт нь багтсан юм.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр найз залуу Luc Carl-тайгаа сүй тавьсан ба Лос-Анжелос дахь харшдаа нүүж ирсний дараа хуримаа хийх тухайгаа зарлаад байгаа юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж