55,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

55,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс дэвшүүлсэн зорилттой уялдуулан Баянгол дүүргийнхэн энэ жилийг “Амьдрах орчноо сайжруулах жил” болгожээ. Тэд өчигдөр зорилтот жилийнхээ нээлтийг хийж, 2011 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлаа Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс болон хороодын ИНХ, Засаг дарга нартаа танилцууллаа. Энэ жил Баянгол дүүрэгт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 55,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Аврах гал унтраах 18 дугаар ангийн байр барих, хороо бүр өндөр хурдны сүлжээнд холбох, нийтийн эзэмшлийн орон сууцны 61 цахилгаан шат шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.  “Бид хийх ажил ихсэж байгаагийн хэрээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах асуудал хатуу хяналтын дор явах ёстой. Бүтээн байгуулалтын ажил бүр хяналттай байж, хүлээх хариуцлага хамт явна шүү” Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж