Томуугийн вирусын халдварын тохиолдол 82 болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Томуугийн вирусын халдварын тохиолдол 82 болжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд олон амбулаторийн нийт үзлэгийн дотор 8 хувь, нийслэлд 7.5 хувийг томуу, томуу төст өвчлөл  эзэлж байна. Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд өвчлөөд байгаа гэнэ. Дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 45.8 хувийг эзэлж, өнгөрсөн долоо хоногоос 3.1 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 11.0 хувиар бага байна гэсэн судалгааг гаргажээ. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид 174 сорьц хүлээн авч томуугийн вирүсийн геном илрүүлэх шинжилгээг хийхэд 16 сорьцонд томуугийн  вирүс илэрснээс, 14 нь томуугийн A(H1N1) , хоёр  нь  A(H3N2) дэд хэвшинжийн вирүс илэрчээ. Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын лабораториор батлагдсан тохиолдлын тоо 82 болсон байна. Үүнээс 61 нь Улаанбаатар, Орхон 14, Төв 3, Архангай, Ховд, Сүхбаатар, Дорноговь аймагт тус бүр нэг байна. Өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн өрхийн эмнэлгийн хяналтанд эмчлэгдэж байгаа бөгөөд А(H1N1)-ээр өвчилсөн хүмүүсийн тал хувь нь 0-15 насны хүүхэд, тал нь 16-45 насныхан байна. Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 60.8 хувьтай явагдаж байна.

Дашрамд дуулгахад, 2011 оны нэгдүгээр сарын байдлаар 74 орны Томуугийн Үндэсний Төвөөс Flunet-д ирүүлсэн мэдээгээр нийт 21,104 сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсоноос 78,6 хувьд томуугийн А, 21,4 хувьд томуугийн В вирүс илэрсэн байна.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж