Warner Bros-ийн iPad-д зориулсан аппликэйшн

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Warner Bros-ийн iPad-д зориулсан аппликэйшн

Warner Bros. кино компани нэгэн сонирхолтой санаачилгыг хэрэгжүүлж эхэллээ. Тус компани Apple App Store-т кинонуудыг iTunes-ээс тусад нь аппликэйшн болгон зарах санал дэвшүүлжээ. Одоогоор Warner Bros. компани iPad-д зориулсан кино аппликэйшнүүдийг гаргаад байгаа бөгөөд эхний ээлжинд “The Dark Knight”, “Inception” зэрэг хоёр киног iPad хэрэглэгчдийг үнэгүй татаж авах хэлбэрээр гаргажээ.

Warner Bros.-ийн аппликэйшнүүд iTunes-ээс кино худалдаж авахаас илүү онцлогтой юм. iPad-ийн хэрэглэгчид Warner Bros-ийн аппликэйшнээр кино үзэх зуураа Facebook, Twitter дээрх статусаа өөрчлөх боломжтой болгож, кино аппликэйшнийг олон нийтийн сүлжээнд холбож өгсөн байна. Уг аппликэйшнийг цаашид улам баяжуулж магадгүй бөгөөд контентуудын сонголт сайжирч тоглоом, онигоо, дууны фонограм зэрэг бусад олон төрлийн контентуудтай болох боломжтой гэнэ. Warner Bros аппликэйшнээ Apple-ийн  iTunes-ээр кино зарагдаж эхлээгүй байгаа бүх улс орнуудад амжилттай дэлгэрнэ гэж үзэж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж