Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Эмч нар жагсана

Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн ням гаригт жагсаал хийнэ гэж байснаа түр хойшлуулсан. Тэгвэл тэд өнөөдөр жагсаалаа хийхээр болжээ. Жагсаалыг эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхэн зохион байгуулж байгаа бөгөөд 14.30 цагт Драмын эрдмийн театрын өмнө цуглаж 15.00 цагт Сүхбаатарын талбайд орж ирнэ гэсэн зар тараасан байна. Жагсаалд наад зах нь 1000 гаруй хүн оролцоно гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Засгийн газарт өгсөн шаардлагын хариуг яаралтай өгөхийг давхар сануулна. Цалин тэтгэвэр нэмэх шаардлагыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өгсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд хариуг нь авна гэсэн юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж