Эдийн засгийн өсөлт 7.8%, харин хаана байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт 7.8%, харин хаана байна вэ?

Фото: ISRAland
Израилийн Статистикийн төв товчооны мэдээгээр тус орны эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн дөрвдүгээр улиралд өмнө байгаагүй хэмжээгээр буюу 7,8 хувийн өсөлттэй байлаа. Өмнөх хоёр улиралд нь өсөлт 4.4% ба 5.2% байжээ.
Израилийн эдийн засагт хөрөнгө оруулалт 20 хувиар, экспорт 10,3 хувиар, импорт 22,3 хувиар тус тус өссөн байна.
Израиль одоо үнэ тарифийн өсөлтөөс ажил хаялтын босгон дээр ирээд байгаа. Гэтэл энэ статистикийн үзүүлэлтүүд хүн амд хүрэх замдаа хаагуур замхраад байгаад Сангийн сайд нь хариулт өгсөн байв. Түүний мэдэгдснээр хүн амын хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ 10 хувиар харин амьжиргааны төвшин найман хувиар өсчээ. “Энэ бүгд нь израильчуудын ихэнх хамаагүй сайн амьдрах болсныг гэрчилж байна” гэж сайд хэлсэн байлаа. Амьжиргаа сайжирч буйг израильчуудын ихэнх амсаагүй учраас л ажил хаялт хийх гээд байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж