Ерөнхийлөгч Архангай аймагт ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Архангай аймагт ирлээ

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс хойш Архангай аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч өнөөдөр Боловсролын Их сургуулийн харъяа Архангай аймгийн Багшийн сургуулийн багш оюутнуудтай уулзахаас гадна тус аймгийн жижиг дунд үйлдвэр эрхэлж эрхэлж буй компаниудын ажилтай танилцана гэж манай сурвалжлагч С.Отгонсүрэн мэдээллээ.
Өчигдөр Баянхонгор аймагт очсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архангай орох замдаа малчин Н.Батболдын хот айлд буусан байна. 2000 гаруй малтай энэ айл өнтэй өвөлжиж хаврын бэлтгэлээ базааж байгаа талаар Ерөнхийлөгчид ярилаа.
Маргааш Ерөнхийлөгч Архангай аймгийн Хотонт, Хашаат зэрэг сумаар орох юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж