Бээжинд болсон эсэргүүцлийн ажиллагааг тараав

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Бээжинд болсон эсэргүүцлийн ажиллагааг тараав

ФОТО: epochtimes.com

Интернэтээр зохион байгуулж, Ардын хувьсгалаар урамшсан сөрөг хүчний цуглааныг Бээжингийн цагдаа нар хөөн тараасан тухай Reuters мэдээлжээ. Эсэргүүцэл хийгчид “ардчилал, хоол, орон сууц, шударга ёсыг” шаарджээ.

Хятадын янз бүрийн нутгаас ирсэн зуугаад хүн ням гаригт Бээжин хотын төвд цугларчээ. “Би өөрийн орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийхээр оролдож байна. Би өөрийгөө харуулахыг хүссэн юм” гэж Бээжингийн их сургуулийн оюутан ярив.
Цагдаагийнхан хэдхэн минутын дотор жагсагчдыг хөөн тараасан ба баривчлагдсан болон хэлмэгдэгсдийн талаар мэдээлэл байхгүй. Санамсаргүйгээр тэр хавьд байсан хүмүүс тэдэнтэй цагдаагийнхан хэрхэн хатуу хандсаныг ярьцгаав.

“Би энд жуулчин. Тэд намайг бүдүүлгээр түлхэж байлаа… Тэд яагаад үүнийг хийв? Би чинь зүгээр л өнгөрч явсан хүн шүү дээ” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй залуу ярив.

Өмнө нь мэдээлснээр сөрөг хүчнийг жагсаал, цуглаанд уриалах нь идэвхжиж байгаа учраас Хятадын дарга Ху Жиньта өнгөрсөн бямба гаригт тус орны интернэтийн орон зайд тавих хяналтаа чангатгах үүрэг өгсөн байна.

Египетийг гуч гаруй жил захирсан Хосни Мубаракийг унасны дараа Хятадын эрх баригчид тус оронд орж ирэх хувьсгалын тухай мэдээллийг хязгаарлах болсон байна. Ихэнх сонин хэвлэл нь Миньхуагийн албан ёсны мэдээнээс өөр мэдээлэл өгч байсангүй. Мубаракийн тухай мэдээл сонин хэвлэлийн дотор нүүрнээ л тавиг_даж байлаа. Үүний зэрэгцээ эрх баригчид янз бүрийн арга хэмжээ ба олон нийтийн сүлжээгээр Египетийн талаар ярилцахыг хязгаарлажээ. Тухайлбал, Хятадад алдартай Sina.com гэх Twitter-ийн зарчмаар ажилладаг микроблогуудын сайтад Египетийн талаарх мэдээлэл хэвлүүлэх боломжгүй байлаа.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж