Хатагтай нарт зориулсан гар утас

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хатагтай нарт зориулсан гар утас

Гоёмсог Fly Q410 Princess гар утас нь хэдэн мегапиксель камер болон гар утасны бусад үзүүлэлтийг сонирхдоггүй ганган хээнцэр охид бүсгүйчүүдэд зорилагдан үйлдвэрлэгджээ. Энэ чамин гар утас нь циркон шигтгээнээс гадна Swarovski брэндийн болор гоёлтой юм.

Гар утас цайвар болон хар өнгийн сонголттой бөгөөд дизайнерууд гоёмсог байдлыг ихэд чухалчилснаараа онцлог аж.
2,4 инчийн дэлгэц нь 262 мянган өнгийг дамжуулахаас гадна 320х240 пиксель нягтралтай юм. Мөн 3,2 мегапиксель камертай, FM оролттой, аудио тоглуулагчтай байна.

Хамгийн гол давуу тал нь хоёр сим карт зэрэг ажиллах бөгөөд Fly Store бусад жижиг сажиг нэмэлт үйлчилгээгээр хязгааргүй хангах гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж