LG компанийн гурван хэмжээст камер бүхий планшет

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

LG компанийн гурван хэмжээст камер бүхий планшет

Барселон хотод зохиогдож буй Mobile World Congress-2011 үзэсгэлэнд техникийн хувьсгал болсон нэгэн планшетийг танилцууллаа. LG компани гурван хэмжээст камер бүхий Optimus Pad планшет бүтээсэн бөгөөд энэ планшет нь стандарт бус хэлбэртэй юм.

8,9 инчийн мэдрэмтгий дэлгэцтэй Optimus Pad планшетийн зузаан нь 149,9 мм бөгөөд NVIDIA Tegra 2 процессортой бүтээгджээ.

Google – Android 3.0 үйлдлийн системтэй бөгөөд энэ систем нь Google eBooks, Google Maps 5 болон Google Talk программтай юм. Мөн Android Market сайтаас бусад программуудыг суулгаж болох аж.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж