Монголын эдийн засгийг тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийг тодорхойлжээ

Монгол Улс улирлаар хэлбэлздэг эдийн засагтай хэмээх тодорхойлтыг НҮБ-ын харьяа UNIDO  байгууллагаас  гаргасан байна. Тус байгууллагаас манай орны өрсөлдөх чадварын талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааныхаа дүнг Гадаад харилцааны  яаманд хүлээлгэн өгсөн аж. Манай улсыг  улирлаар хэлбэлздэг эдийн засагтай гэх үндэслэл нь бэлчээрийн мал аж ахуйтай салбартай холбоотой юм байна.  Уг судалгаанд улсын хэмжээнд өнгөрсөн жил болон энэ өвөл хичнээн толгой мал хорогдсон тоог ч гаргажээ.  Оны эхний байдлаар нийт малын 0,2 хувьтай тэнцэх хэмжээний мал хорогдоод байгаа гэнэ. 64 мянга орчим бод, 2300 адуу, 5200 үхэр хорогдсон гэсэн судалгагаа тус байгууллага гаргасан байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж