Хиймэл хүүхэн сансарт ниснэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хиймэл хүүхэн сансарт ниснэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ирэх жилээс Сансрын олон улсын станцад робот эмэгтэй илгээж магадгүй. Японы сансар судлалын агентлаг JAXA дэлхий орчмын тойрог замын олон улсын станцад ярьдаг, хүн төрхтэй робот илгээхээр бараг шийдээд байгаа тухайгаа зарлажээ. Хиймэл эмэгтэйн үүрэг нь тоног төхөөрөмжийг ажиглаж байхаас гадна сансрын нисгэгчдийн эрүүл мэндийн байдалд хяналт хийнэ. Нисгэгчдийн эрүүл мэнд болон  сэтгэл санааны байдлын талаар робот Twitter-ээр дамжуулан дэлхийд тогтмол мэдээлж байх гэнэ. Энэ жилийн сүүлчээр ОУСС-д Robonaut 2  гэх робот илгээхээр шийдээд байгаа NASA-д өгч байгаа япончуудын хариу нь энэ ажээ. Робот R2 нь 2,5 сая ам,доллараар бүтээгдэж байгаа ба түүнд хоёр гар толгой байгаа гэнэ. Тэнд нь 40 орчим янз бүрийн сенсор ба заалтуур байрлуулсан байгаа бөгөөд жингүйдэлд туршигдсны дараа уг робот нь станцын цэвэрлэгээ ба агаарын шүүлтүүрүүдийг солих ажлыг гүйцэтгэх ажээ. Мөн түүнийг задгай сансарт гарган жижиг засварын ажилд ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. Японы робо-эмэгтэй нь R2-ыг бодвол хүнтэй илүү адилхан байх гэнэ. Хиймэл эмэгтэй сансрын нисгэгч нарт тав тух ба яриа хөөрөөг авчрах үүрэг хүлээнэ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж