Шатрын тэмцээн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Шатрын тэмцээн зохион байгуулна

Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, МАН-ын 90 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнийг Монгол туургатны урамтай шатрын холбоо Гадаад харилцааны яамны Ёслолын танхимд энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Шатрын тэмцээнийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачлагаар  зохион байгуулахаар болсон нь энэ аж. Тус тэмцээнд 120 шатарчин оролцоно гэж Монгол туургатны урамтай шатрын холбооныхон өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцоллоо. Шатрын тэмцээн гурван ангиллаар болох аж. Тухайлбал, “А” ангилалд 2100-гаас дээш рейтингтэй шилдэг эрэгтэй шатарчид, “Б” ангилалд шилдэг эмэгтэй 10 шатарчид, “В” ангилалд 2100 хүртэлх рейтингтэй 60 шилдэг шатарчид, 1700-гаас дээш рейтингтэй, 2011 оны улсын аваргын болон “Цодгор хүү-2011” өсвөрийн шатарчдын тэмцээний эхний гурван байранд орсон шилдэг шатарчид, МАН-ын шатарчид оролцох юм байна. Шагналын нийт сан 20 сая төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн шатарчдыг нэг сая төгрөг хүлээж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж