LG таван сая 3D зурагт худалдана

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

LG таван сая 3D зурагт худалдана

Дэлхийн зурагт үйлдвэрлэлийн хоёр дахь том компани "LG электроникс" энэ онд таван сая 3D зурагт худалдахаар төлөвлөсөн тухай "Reuters" мэдээлэв. Тус компани энэ онд зурагтынхаа дэлгэцийг өөрчилж, "FPR" хэмээх шинэ технологи суулгаад байгаа аж. Энэ нь телевизийн нэвтрүүлгийг хадгалах боломж олгож буй юм. Харин зурагт үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Samsung" компани энэ онд найман сая 3D телевиз бордуулахаа мэдэгджээ.

LG компанийн гадаад худалдааны мэргэжилтэн Хавис Воны хэлснээр,тус компани энэ.онд.зурагтын зах зээлийн 20 хувийг эзлэх боломжтой аж. 3D зурагтад зориулж тус компани нүдний шинэ шил гаргаснаа 10 доллараар худалдаж байгаа юм байна.

 Кт.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж