Онгоцны ослын шалтгааныг Польш зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Онгоцны ослын шалтгааныг Польш зөвшөөрчээ

Польшийн Гадаад харилцааны сайд Radoslaw Sikorski польшийн ерөнхийлөгч агсан Лех Кашинскийн амь насаа алдсан онгоцны ослын шалтгааныг  онгоцны экипажийн гишүүдийн алдаанаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд цаг агаарын муу нөхцөлд буух оролдлого хийж, илтээр алдаа гаргасан юм гэжээ. Гадаад харилцааны сайд “польшийн нисэгчид алдаа гаргасан нь тодорхой байгаа юм… Тэд манантай байхад буух шаардлагүй байсан юм” гэсэн байна.
Москвад байрладаг Нисэх онгоцны олон улсын комисс нэгдүгээр сард харамсалтай ослын шалтгаан нисэгчдийн үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэлт гаргасан боловч польшийн цэргийн офицер, мэрэгжилтнүүд хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.
Үүний дараа онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох хэргийг дахин нээснээр хоёр улсын харилцаанд хурцадмал байдал бий болж,  осол гарсан хэргийг бие бие рүүгээ түлхэж ирсэн билээ. 

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж