Филиппиний засгийн газар энхийн гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Филиппиний засгийн газар энхийн гэрээ байгуулна

Филиппиний засгийн газар болон коммунист босогчид  Ази тивд хамгийн удаан хугацаагаар үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгож,  2012 оны зургадугаар сараас эхлэн энхийг тогтоох хэлэлцээр байгуулахаар тохиролцоонд хүрчээ.
Норвеги улсад хийж буй хоёр талын хэлэлцээрийн үр дүнд ирэх 4 дүгээр сар болон ондоо багтаан дахин хоёр удаа хэлэлцээ хийж, зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэн зогсоох тохиролцоонд хүрэхээр болжээ.
Филиппиний засгийн газрын төлөөлөгч Александер Падилья болон босогчдын төлөөлөгч Луис Халандони нар Норвегийн нийслэлд “Шударга, бат бэх энхийг тогтоох хэлэлцээр байгуулах хүчин чармайлтыг хоёр тал гаргаж байна. Хүмүүсийн тусын тулд нийгэм, эдийн засаг болон улс төрийн өөрчлөлт хийх замаар яриа хэлцлээ үргэлжлүүлж байна” гэж мэдэгдсэн байна.
Филиппиний зэвсэгт босогчид 1980-аад оны үед зэвсэг барьсан 25000 цэрэгтэй болж, оргил үедээ хүрч байсан боловч эдүгээ хүчин суларч, зэвсэгт мөргөлдөөн цөөн гарах болсон байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж