Өндөр хүчдэлийн дамжуулах шугам барьсан

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Өндөр хүчдэлийн дамжуулах шугам барьсан

M-Cи-Эс Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганболд: Бид өндөр хүчдлийн дамжуулах шугам барьсан туршлагатай

Мандалговь, Тавантолгой, Оюутолгойн чиглэлд ЦДАШ татахаар тендерт ялсан компанийн хувьд ажлын явц ямар байгаа талаар M-Cи-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганболдоос тодрууллаа.
-Мандалговь, Таван­толгой, Оюутолгойн чиг­лэлд эрчим хүчний агаарын шугам татах ажлыг гүй­цэтгэснээр улсад ямар ашигтай, тустайг та мэргэжлийн хүний хувьд яаж харж байна?
-Төвийн эрчим хүч­нээс өмнийн говийн стра­тегийн ордуудыг түшиглэн хэрэгжих томоохон төс­лүүдийг эхлүүлэхэд эрчим хүчээр хангах боломж бай­на. Бүтээн байгуу­лал­тын ажил эхлэх үед дизель станц ажиллуулж эрчим хүчээр хангана гэдэг өн­дөр өртөгтэй, түлшнээс хараат байдалд орно.Үү­нээс сэргийлэх, эрчим хүчний найд­вар­тай ажиллагааг бүр­дүү­лэх зорилготой юм. Мөн төвийн шугамтайгаа Да­лан­задгадыг холбоход айм­гийн төв болон орчмын сумдууд ч найдвартай, хямд эрчим хүчээр хан­гагдана. Ирээдүйд Та­ван­толгойд томоохон станц баригдахад бүсийн ца­хилгааны хэрэглээг хан­гаад цаашдаа Улаан­баа­тар хот эрчим хүчний ду­тагдалд ороход энэ шу­гамаа ашиглах давуу тал­тай. Тэгэхээр энэ ажил одоо ч ашигтай, ирээдүйд ч ашигтай юм.
-Эрчим хүчний агаарын шугам татах ажил эхэлсэн гэж байсан. Ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Агаарын шугам явах, дэд станцууд барих газрын зөв­шөөрөл авах. Өндөр хүчд­лийн шугам байрлуулах зам талбайгаа тогтоохоор ажиллаж байна. Газрына суудал энэ сардаа дууса­хаар геологи, геодезийн судалгааг хий­нэ. Төслийн эхний үе шатанд Мандалговиос Тавантолгойн хооронд су­далгаагаа хийгээд зураг төслөө хийнэ. Урьдчилан төлөвлөж байгаагаар дө­рөвдүгээр сарын дундуур газар шорооны ажлаа эх­лүүлнэ. Ажил цаг хуга­цаандаа хийгдвэл 2011 он­доо Мандалговийн дэд станцын шугамын өргөт­гөл, газар шорооны ажлаа хийгээд тулгууруудаа бос­гоно. 2011 оны сүүлээр төс­лийн нэгдүгээр үе шатны ажлын 50-иас дээш хувийг хийх боломжтой. Ажлын гүй­цэтгэл 50 хувиас дээш гарсан тохиолдолд улсаас санхүүжилтээ авна. Сан­хүүжилтээ авчихвал  2012 ондоо багтаагаад шуга­мын­хаа утаснуудыг татаж, дэд станцуудын тоног­ло­луудаа суурилуулан нэгдүгээр үе шат дуусна.  Ингэснээр Таван­толгой дээр төвийн эрчим хүч хүрэх юм.
-M-Си-Эс Интер­нэйшнл компанийн хувьд энэ то­моохон ажлыг гүй­цэтгэх туршлага байна уу?
-Монголчууд анх удаа 220 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ өөрсдөө тавьж байгаа юм. Бид энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хангалттай туршлага хуримтлуулсан. Өмнө нь Булганаас Мөрөн хот хүртэл 300-гаад км 110 кВ-ын шугам барь­сан. Арвайхээрээс Баян­хон­гор хүртэл 206 км шуга­мын нэг жилийн хуга­цаанд амжилттай барьж дуусгасан. Тэгэхээр бид энэ төслийг хэрэгжүүлэх дадлага, туршлагатай бол­сон. Мөн бидэнтэй хам­тарч ажилладаг гар нийл­дэг аж ахуйн нэгжүүд бай­на. Энэ ажлыг гүйцэт­гэ­хэд манай компани дан­гаараа биш ОХУ, БНХАУ, Монголын компаниудын түншлэл болж ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж