Үхрийн мах 5300 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 5300 төгрөг байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өнгөрсөн долоо хоногоос энэ долоо хоногт ямар өөрчлөлт гарсныг судалсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хүнсний барааны үнэ 0.4 хувиар буурсан байна. Махны дундаж өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 0.6 хувь, ямааны махны үнэ 2.9 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.3-0.5 хувь, үхрийн махны үнэ 1.3-1.9 хувиар буурчээ. Нэг килограмм хонины /ястай/ махны үнэ дунджаар 4240 төгрөг, үхрийн мах /ястай/ 4700 төгрөг, ямааны мах 3500 төгрөг, адууны мах 3600 төгрөг, хонины цул мах 4500 төгрөг, үхрийн цул мах 5300 төгрөгийн үнэтэй байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж