“Баянзүрх Буллз” эхний тойргийн ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Баянзүрх Буллз” эхний тойргийн ялагч боллоо

Удирдлага, бүтэц, зохион байгуулалтын хувьд багагүй шинэчлэл хийсэн Монгол сагсан бөмбөгийн холбооноос санаачлан энэ жилийн дээд лигийн тэмцээний тойрог бүрийн дараа ялагчийг тодруулж, тухайн тойрогт амжилтаараа илүүрхсэн багийг нэг сая төгрөгөөр урамшуулах болсон юм. Харин анхны шагналыг “Баянзүрх Буллз” баг хүртэж, нэг сая төгрөгийн эзэн болжээ. Тэдний шагналыг баасан гаригт болсон Nissan премьер лигийн ээлжит тоглолтын дараа гардуулсан байна. Эхний тойргийн тоглолтууд өндөрлөхөд “Хасын хүлгүүд”, “Харцага” болон “Буллз” багууд ижил зургаан хожил, нэг хожилтой байсан бөгөөд хоорондын тоглолтын оноог дүгнэн үзэхэд МУИС-ийн баг +3 оноогоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байрт +1 оноогоор “Харцага” баг шалгарсан бол “Хасын хүлгүүд” -4 оноотой гуравдугаарт бичигджээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж