Говийн үлэг гүрвэлүүд Барселонад ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Говийн үлэг гүрвэлүүд Барселонад ирлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятадын хилийн ойролцоо орших Монголын говь нутгаас олдсон үлэг гүрвэлийн чулуужсан 43 ширхэг бүхий бүхэл бүтэн цуглуулга, түүний дотор 13 үлэг гүрвэлийн  чулуужсан үзвэрийг бүрэн бүтнээр нь  Барселона хотын CosmoCaixa-гийн танхимд дэлгэн үзүүлж байна.

    “Үлэг гүрвэлүүд. Монголын говийн  үнэт эрдэнэс” нэртэй энэхүү үзвэрүүдийн заримыг нэрлэвэл 1964 онд олдсон одоогоос 72 сая жилийн өмнө амьдарч байсан Тарвозаврын чулуужсан хоёр бүтэн яс. Тарвозавр нь 3 м урт, 4,5 тн жинтэй байжээ. Америкийн Tiranosaurios Rex –ийн бүлэгт хамаарах Ази тивд оршиж байсан үлэг гүрвэлийн нэгэн төрөл юм.

    Үзэсгэлэнд тавигдсан үзвэрүүдийн дотор Oviraptor –ийн бүтэн чулуужсан яс байгаа ба зохион байгуулагчдын тайлбарласнаар “дэлхийд олдсон цорын ганц олдвор” бөгөөд иймээс ч дэлхийн эрдэмтдийн анхаарлыг маш их татаж буй ажээ. Овираптор нь шувуутай маш төстэй аж. Цуглуулгын дотор чулуужсан үр хөврөл болон энэхүү гүрвэлийн үүр, өндөгнүүд байгаа юм байна.

    Үлэг гүрвэлийн энэхүү үзэсгэлэнд бас Protoceratores, Psittacosaurus –ийн  чулуужсан бүтэн яс, Hadrosaurius-ийн зулзгануудын чулуужсан жижиг яснууд бусад динозавруудын бүрэн бус цуглуулга тухайлбал, гавал, мөч, сээр нуруу, хавирга болон шүднүүд байгаа ажээ.

    Мөн түүнчлэн чулуужсан загас, нялцгай биетэн, шавьж, чулуужсан мод болон чулуужсан яст мэлхийний араг яс, зүрх дэлгэн үзүүлж байна. Эдгээр үзвэрүүд нь 1923 онд америкийн алдарт байгаль судлаач, аялагч Roy Chapman Andrews-ийн говь нутагт үлэг гүрвэлийн чулуужсан ясны малталт хийж байсан тэр газраас олсон бөгөөд дэлхийн кино үйлдвэрт Индиана Жонсийн дүрийг энэхүү алдарт эрдэмтний бодит амьдралаас санаа авч бүтээсэн гэдэг.


    Эх сурвалж: ABC Cataluna
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж