Францын гадаад хэргийн сайд огцров

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Францын гадаад хэргийн сайд огцров

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Францын гадаад хэргийн сайд хатагтай Мишель Альо Мари Тунисийн түлхэгдэн унасан дэглэмийнхэнтэй холбоотой байсан гэх дуулианы дараагаар огцрох болсноо зарласан байна. Тунист өнгөрсөн оны эцсээр тухайн үеийн дэглэмийг эсэргүүцэгчдийн тэмцэл өрнөж байх үеэр хатагтай Мари тус оронд амарч байсан бөгөөд ерөнхийлөгч асан Бен Алиг дэмжих үүднээс Францын цэргийг оруулах санал гаргаж байсан байна.

    Хатагтай  Мари өмнө нь Францын батлан хамгаалахын сайдын албыг хүртэл хашиж байсан алдартай нэгэн, консерватив жигүүрийн нэр хүнд бүхий улстөрч байсан аж. Түүний оронд Францын гадаад хэргийн сайдаар батлан хамгаалахын сайд байсан Ален Жюпег томилсон байна. Харин батлан хамгаалахын шинэ сайдаар Францын Сенат дахь “Ардын хөдөлгөөний төлөөх холбоо”-ны нарийн бичигийн дарга Жерар Лонгег томилжээ.

    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж