Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Мөсний баяр болно

Хөвсгөл нуур дээр жил бүр зохион байгуулдаг мөсны баярыг гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгонд хийх гэж байна. Мөсний баярын үеэр чаргатай морьдын мөсөн дээрх бооцоот уралдаан, олон улсын тэшүүрийн марафон, мөсний сумо, “Цаатан” фестиваль, сайхан монгол дээлтэй гадаадын зочин шалгаруулах зэрэг арга хэмжээ болох аж.

Монголын цэнгэг уст хамгийн том нууран дээрх баярыг үзэхээр ОХУ, Герман зэрэг орны цөөнгүй жуулчин өнөөдрөөс Хөвсгөлийг зорьж байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж