Клейстерс 258-д эрэмбэлэгдсэн теннисчид ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Клейстерс 258-д эрэмбэлэгдсэн теннисчид ялагдлаа

Өнгөрсөн долоо хоногт болсон Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлж, дэлхийн топ 10 теннисчдийн эгнээнд багтах болсон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Ким Клейстерс лхагва гаригт эхэлсэн Андалусиягийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт дэлхийд чансаагаараа 258-рт эрэмбэлэгдсэн тамирчинд ялагдаж, тэмцээнийг орхилоо. Цагтаа дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байсан Бельгийн Клейстерс хувийн амьдралаа зохиож, хүүхэд төрүүлж, хоёр жил гаруй хугацаанд их спортоос завсарлага аваад өнгөрсөн жил эргэн ирсэн юм. Тэрбээр өчигдрийн тоглолтод Испанийн Беатриц Гарсия Видаганид 7-5; 4-6; 6-4 харьцаатай ялагджээ. Тэмцээний чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн Клейстер эхний тойрогтоо Александра Дулгеруг хожсон юм.
Өдгөө 21 настай, солгой гартай Гарсия Видаганигийн тухайд анх удаагаа WTA Tour зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа ба эхний тойрогт Кристина Барройсыг хожсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж