“Гурван охин” хамтлагийн тоглолтын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлагийн тоглолтын тов гарлаа

“Гурван охин” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод байгаа билээ. Тэд тоглолтдоо зориулж Оросоос бүжигчид, бүжиг дэглээч уриад байгаа төдийгүй Японоос хувцсаа захиалж, мэргэжлийн өндөр түвшинд тоглолтоо хийхийг зорьж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 18, 19-нд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгааны улмаас хойшлуулж ирэх дөрөвдүгээр сарын 8, 9-нд хийхээр болжээ. Тиймээс хамтлагийн бүсгүйчүүд тоглолтынхоо өмнө амжиж ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргахаар шургуу ажиллаж байгаа гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж