Иран супер компьютер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Иран супер компьютер бүтээжээ

Иран компьютерийн технологийн салбартаа үсрэлт хийж чадсан байна. Тус улс анх удаа супер компьютер үйлдвэрлэж чадсан тухай BBC агентлагт мэдээлжээ.

Нийслэл Тегеран хотын Амир Кабирийн технологийн их сургуулийн инженерүүд саяхан зохион бүтээсэн супер компьютерээ танилцуулсан аж.

Ингэснээр Иран нь ийм компьютер үйлдвэрлэгч арав дахь улсаар тодорч буй юм. Тегеранд үйлдвэрлэсэн  Энэ машин секундэд 32 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай гэнэ. Энэ нь супер компьютер гэдэг томоохон портал сайт, интернэт болон мэдээллийн томоохон сүлжээний төв баазад ашиглах асар их хүчин чадалтай компьютер юм.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж