Монголчууд ”алим” амтална

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Монголчууд ”алим” амтална

Техник технологи, компьютерийн салбарт тэргүүлэгч "Apple" компани "Бодь электроникс"-тай хамтран Монголд салбараа нээх тухай албан ёсоор мэдээлжээ. Эдийн засаг нь өдрөөс өдөрт хурдацтай өсөж буй учраас тэд ийн салбараа нээх болсон аж. Түүнчлэн хүн амынх нь дийлэнх хэсгийг залуус эзэлдэг учраас Монгол дахь "Apple" дэлгүүр үйлчлүүлэгч олонтой байна хэмээн тус компанийн шинжээчид таамаглаж байгаа."Louis Vuitton","Boss", "Mont Blanc", "Dior" зэрэг томоохон брэндийн салбар Улаанбаатарт буй нь мөн тэднийг татах үндэс болсон гэнэ. Тус брэндийн бүтээгдэхүүнийг Монголд өмнө нь жижиг компани, хувь хүмүүс оруулж ирдэг байсан нь найдваргүй, үнэтэй байв. Харин албан ёсны салбараа нээснээр сүүлийн үеийн загвар, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжтойг "Ap­ple" мэдээлжээ. Мөн тус компанийн удирдлагууд Монголд зохицсон шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж