Deutsche Bank хууль бусаар ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Deutsche Bank хууль бусаар ашиг олжээ

Германы Дойче банкны (Deutsche Bank) ажилтнууд Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас тус банк ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болоод байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний комиссоос (FSC) мэдээлэл хийж Дойче банкны ажилтнууд Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн индексийн ханшийг зориуд унаган улмаар өөрсдөдөө ихээхэн ашиг олсон  хууль бус ажиллагаа явуулсан гэжээ.

Өнгөрсөн оны 11-р сард Өмнөд Солонгосын KOSPI хөрөнгийн биржийн индекс хаалтын худалдаанаас арван минутын өмнө ханш нь 2.8 хувиар унасан хэрэг гарсны дагуу дээрхи байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. FSC байгууллага Дойче банкны Гонконг, Нью-Йорк болон Сөүл дэх төвийн ажилтнууд энэ хуулв бус ажиллагаанд оролцсон гэж  баталж байгаа бөгөөд тэд Өимнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр асар их хэмжээний арилжааны зохиомол байршлуудыг бий болгон улмаар ханшийг унагаж 45 орчим тэрбум вонын ашиг олсон бололтой.

Дашрамд дурдахад Дойче банк (Deutsche Bank) нь Тавантолгойн орд газрын зөвлөх банкаар сонгогдохоор өрсөлдөж байгаа билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж