Дэвид Бэкхэм шинэ шивээстэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхэм шинэ шивээстэй болжээ

Английн хөлбөмбөгийн ертөнцийн fashion icon гэгддэг Дэвид Бэкхэм шинэ шивээсээр цээжээ “гоёжээ”. Хайрт эхнэр Викторияг цээж нүцгэнээр дүрсэлсэн, мөн хайртынхаа нэрийг хинди үсгээр бичсэн шивээс гээд 10 гаруй шивээстэй Бэкхэм энэ удаад зүрхэн тус газраа гурван сахиусан тэнгэрээр хүрээлүүлсэн Есүсийн дүрс шивүүлжээ. Тэдгээр гурван “Амур” нь Дэвид, Виктория нарын гурван хүү болох Бруклин, Ромео, Круз нарыг илэрхийлж байгаа гэнэ. Дэвид өөрөө шинэ шивээсийнхээ талаар “Есүсийг хүрээлсэн гурван сахиусан тэнгэр нь үнэндээ миний хайртай гурван хүү. Хожим гурван хүү маань намайг асарч халамжлах цаг ирнэ, яг л энэ зураг дээрх шиг. Их утга учиртай шивээс шүү” хэмээжээ. Дэвид Бэкхэм шивээсээ Лос-Анжелесийн Марк Махони гэгчээр хийлгэсэн бөгөөд найман цаг үргэлжилж, шөнийн гурван цагт дууссан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж