Оскарын шагналын баян ходоод бологсод

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Оскарын шагналын баян ходоод бологсод

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналын баян ходоод бологсдыг тодруулжээ. Мэдээж энэхүү алдар цуутай, чухал шалгаруулалтад сүүл барихыг эрмэлзэх жүжигчин, кино найруулагч гэж байдаггүй л байх. Гэвч 2010 оны хамгийн муу тоглолт хийсэн жүжигчид, киноны нэрийг тодруулжээ.

    Жүжигчин Sarah Jessica Parker, Kim Cattral, Cynthia Nixon болон Kristen David  нар өнгөрөгч оны хамгийн муу тоглолт хийсэн жүжигчнээр тодорсон байна. Бас оны муу киног тодруулжээ. Хамгийн муу киногоор “Нью-Йорк дахь секс”, “Сүүлчийн дайчин” шалгарсан байна.

    Баян ходоод бологсод өнгөн талаас төдий л сайхан дуулдах нэр биш боловч авсан шагналын хувьд Оскарын шагналд түрүүлэгсдээс ч илүү байснаар олны анхаарлыг татаж чаджээ.

    “Сүүлчийн дайчин”  хамгийн муу киногоор тодорч, Академийн шагналын баян ходоод болсны алтан медалийг хүлээн авчээ. Гэвч уг кино дэлхийн олон оронд гарч, 320 сая долларын орлого олжээ.

    “Баян ходоод” бологсдыг АНУ-ын 657 шүүгчид, дэлхийн 17 орны төлөөлөгчдийн саналыг үндэслэн гаргадаг ажээ.

    Эх сурвалж: REUTERS/EP
    Бэлтгэсэн Д.Пунцаг  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж